Бидний тухай
версийс Бэст" ХХК нь барилгын материалын үйлдвэрлэл, барилга угсралт, мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үндэсний 100% хөрөнгө оруулалттай компани юм. Манай хамт олон Монгол хүн таныг эх орондоо бага зардлаар, богино хугацаанд барьж болох, насан туршдаа ажиллаж амьдрах нөхцлийг тань бүрэн хангах чанартай, капитал барилга байгууламжтай болгох шийдлийг эрэлхийлсээр Нано блок технологийг оллоо.
Манай Компани нь ХБНГУ-ын технологиор МУ-д шинээр гаргаж буй төмөр бетон цутгамал барилга угсралтын системийг Монгол Улсын стандартад нийцүүлэн өөрийн орны цаг уурын нөхцөлд тохируулан үйлдвэрлэж эхлээд байна. Улаанбаатар хотод буюу зарим аймгийн төвүүдэд тулгараад буй агаарын бохирдлыг буруулахад манай Компани нь бага ч болов хувь нэмрээ оруулахыг хүсэж байна.
1970-аад оноос эхлэн өнөөдрийг хүртэл энэхүү ХБНГУ-ын технологиор зөвхөн Германдаа төдийгүй өөр олон оронд амины орон сууцыг барисан.
Нано блок нь хүний биед сөрөг нөлөөгүй, байгаль орчинд бохирдолгүй, дулаан хадгалалт маш сайн, дуу тусгаарлалт өндөр, мэрэгч,хортон шавьж үүрлэдэггүй, цаг хугацаа хэмнэсэн, ашиглалтын явцад эдийн засгийн хэмнэлт, энерги зарцуулалт ихээр хэмнэгдэж байгаа нь нотлогдсон.
Нано блокоор эрс тэс уур амьсгалтай,агаар болон хөрсний бохирдол ихтэй, бөөгнөрөн суурьшсан хот сууринд амины орон сууц, сургууль, цэцэрлэг гэх мэт барилга байгууламжуудыг барихад тохиромжтой барилгын бүтэц юм.
ХБНГУ Neopor® түүхий эдээр 5 төрлийн Нано блок (хэв хашмал) эх орондоо үйлдвэрлэж эхлээд байна. Үүнд гадна хана, дотор хана, булангийн хана, цонх хаалганы ялуу, төгсгөвч хаалт (бетоны) зэргээс бүрдэнэ. Энэхүү систем нь Бид таньд хувийн орон сууцыг барихад үнэгүй зөвлөгөө өгөхөөс гадна таны хүссэн загварын дагуу таны хүссэн газарт сууцыг барьж өгөх болно. Оверсийс ХХК нь дараахь мэргэжлийн компаниудтай хамтран ажилладаг ба таны захиалсан байрыг бид мэргэжлийн хамт олонтой хамтран түргэн шуурхай хийж гүйцэтгэж өгнө.
Үүнд:
- Зураг төсөл боловсруулалт, интериор дезайн шийдэл гүйцэтгэл
- Сантехникийн бараа бүтээгдэхүүн, суурьлуулалт, гадна шугам
- Барилга угсралт, гүйцэтгэл
