Дулааны гүүргүй байшингын
Дулааны гүүргүй конструкцын деталиуд
Дулааны гүүр гэж юу вэ?
Дулаан гүүр гэдэг нь бусад талбайгаас арай бага дулаан тусгаарлалтын үзүүлэлттэй гадна хийцийн дан элемент эсвэл орон зайгаар хязгаарлагдсан хэсгийг хэлнэ.
Гарах үр дүнгүүд:
- Халаалтын энергийн алдагдал
- Гадаргуун хэм буурснаас ханын гадаргууд хөлрөлт үүсч хана нэвт норох, мөөгөнцөр үүсэх
- Янз бүрийн дулааны тэлэлтээс үүдэлтэй ан цав үүсэх
- Гадаргуу дээр тоосны судал тогтох
Нэг цул тоосгон ханын хувьд дулааны гүүр үүсэх магадлал өндөртэй байдаг.
Шалтгаанууд:
- Ачаалал ихтэй ханануудыг даац авахаар жин ихтэй блокыг муу дулаан тусгаарлагчтайгаар өрснөөс үүдэлтэй.
- Өргийн заадаснууд
- Өрөг хоорондын зайнд зуурмаг орсны улмаас
- Ялуу, цонх болон хаалганы уулзварууд дээр
- Хучилтын төгсгөлүүд дээр
- Бүс болон босго
Барилгыг гадна талаас нь эргэн тойронд нь дулаална. Ингэснээр онолын дагуу хүйтний гүүр байх боломжгүй юм.
Гэвч практикт хавтан хэлбэрийн дулаан тусгаарлалтад дараахь аюулууд оршсоор байна:
- Хатуу хөөсөн хавтангуудын агшилтаас үүдэлтэй хавтангуудын уулзварууд дээр заадас үүсэх
- Дулаалгын хавтанг тогтоох дюбель (10кг/м2 ээс дээш жинтэй өнгөлгөөнд шаардлагатай)
- Өрөгт хана болон дулаалгын материалын хооронд үүссэн хөндийн зай хичнээн бага байсан ч хүйтэн агаарын урсгал байсаар байна.
Дээрхи байдлууд нь яагаад Наноблокын хувьд анхнаасаа боломжгүй тухайд дараагийн тайлбараас үзэж болно.
Хучилтын төгсгөл хэсэг
Өнөөдрийг хүртэл хучилтын хүрээгээр дулаалах шаардлагатай байсан билээ. Энэ хэсэг нь хамгийн их дулааны гүүр болдог. Наноблок энэ тохиолдолд хамгийн төгс төгөлдөр шийдлийг нийлүүлдэг: Наноблок хучилтын хүрээ нь хүрээ хана болон бүсний төмөр хийцийг уялдуулсан байна. Дотор хүрээнд уг блокуудын тээвэрлэлтэд хэрэглэдэг хамгаалалтын зөөлөвчүүдийг хэрэглэжээ. Энэ нь хог хаягдлыг багасгах экологийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэж байна.
Өнөөг хүртэл ашиглаж ирсэн арга: Дулааны гүүрийн аюул
Наноблок: Дулааны гүүргүй технологи
Ялуу болон цонхны дээд хэсгийн уулзвар
Ялуу нь дулааны гүүрд хамгийн их өртдөг хийц юм. Дулаалгагүй өрлөгөн ханын хувьд үүнд өртөх нь илүү байдаг. Цөөнгүй тохиолдолд ялууны хэсгийн ханын гадуур хийсэн дулаалга хийсэн ч өвлийн нөхцөлд дотор ханын гадаргуу дээр хөлрөлт үүсэх нь хэцүү.
Тоосгон өрлөгийн дээрх бүс
Наноблок шийдэл
Цонхны босоо уулзвар
Тоосгон өрлөгийн хувьд дулаан нь цонхны хүрээг тойрсон хэсгийн ханыг нэвтлэх богинохон замыг туулахад гадагшаа алдагддаг. Энэхүү уулзвэр хэсгээр 1,5 х 1,5 хэмжээтэй цонхны хувьд 10 м2 ханаар алдагдах дулаантай адил хэмжээний дулааныг алдаж байдаг байна. Наноблокын хувьд энэ тохиолдолд дулаан нь дулаан тусгаарлагч материалыг дамжих тул ийм зүйл тохиолдох боломжгүй.
Дулааны гүүр бүхий уламжлалт шийдэл
Наноблок шийдэл
Буландсан амалгаа
Халхавчилсан амалгаа
Ил амалгаа
Наноблок цонхны хаалтын хайрцаг
Цонхны хаалт хайрцгууд нь чухал үүрэгтэй: Хулгайгаас сэргийлэх болон өвөл зуны улиралд дулаан хадгалах.
Үүний зэрэгцээ цонхны хаалт хайрцгууд нь барилгын мэргэжлийн хяналтын мэргэжилтнүүдийн үр дүнгийн дутагдлын тайлангийн ихэнх хэсгийг эзэлдэг. Хэмжилтийн үр дүнгээс харахад уламжлалт технологиор хананд шууд угсрагдсан 1 м цонхны хайрцаг нь 10 м2 гадна ханатай адил хэмжээний дулааны энерги шаарддаг болохыг тогтоосон. Энергийн зөвлөгчид дулааны гүүрийн алдагдал болон агаарын чөлөөтэй урсгалтай зэрэг шалтгаануудын улмаас хананд угсарсан цонхны хаалтаас ерөнхийдөө татгалздаг. Наноблок цонхны хаалт хайрцгыг өнөөг хүртэл байгаагүй энергийн чанарын түвшинд бий болгохыг өөрсдийн зорилгоо болгон ажилласан юм.
- Дотор халхавч ханан дээр цонх ирж сууж байгаа нь = найдвартай удаан хугацааны агаар үл нэвчих зангилааг үүсгэнэ
- Барилгын гялгар уутыг цонхны раманд болон хэвний хөөсөнд бэхэлсэн
- Угсралтын хөөсийг Наноблокын хөндлөн хоногуудад шахна
- Нэмэлт угсралтын бэхэлгээнүүдийг Наноблок тэлэгчтэй тогтоогчоор хатуу хөөсөн хэвэнд хийнэ
- Хяналтын гадна таг: 2 мм-ийн зузаантай хөнгөн цагаан хуудас эсвэл 4 мм зузаантай хуванцар хавтан
- Үрлэн холхивчуудыг цонхны хаалтын хайрцаган дотор угсарсан байгаа
- 62 мм зузаан хатуу хөөсөөр хийсэн хажуугийн хаалт нь дулааны урсгалыг хааж өгнө
- Ялууны ирж суух блок нь мөн зузаан дулаалгын давхаргыг дээрээс нь үүсгэнэ.
37ын цонхны хаалтны хайрцаг Tөрөл Ra/160 (Хяналтын нүх нь гаднаа, 160 мм Эргэх орон зай)
31ын хаалтын хайрцаг төрөл Ra/160
31ын хаалтын хайрцаг төрөл Ra/190
31ын хаалтын хайрцаг төрөл Ri/160