Дулаан тусгаарлах
Дулаан тусгаарлалт
Барилгын эздээс асуусан санал асуулга
Дулаан тусгаарлалт гэдэг нь дулааны зардлаас гадна хүний ая тухтай байх орчин болон хорт бодис ялгаруулалтыг багасгахад голлох үүрэгтэй юм. Гэвч дулаан тусгаарлалтыг үл тоомсорлох явдал байсаар байна. Захиалагч нь барилгын ашиглалт эхэлж халаалтын зардлаа төлж эхлэх үед эсвэл амьдрах орчны ая тухгүй байдал мэдэгдэх үед хийсэн алдаагаа ухаарч эхэлдэг.
DM сэтгүүлээс шинэ байшиндаа 2-3 жил амьдарсан захиалагчдаас “Хэрэв та өнөөдөр дахин байшин барих эсвэл худалдан авсан тохиолдолд та юуг өөрөөр хийх вэ? гэсэн асуултад санал асуулгад оролцогчдын дийлэнх нь “Илүү өртөгтэй баригдах ч ашиглалтын явцад энергийн хэмнэлттэй технологийг сонгоно" гэж хариулжээ.
Дулаан тусгаарлалт ба байгаль орчны хамгаалал
Нэг литр халаалтын тос шатахад тосны үндсэн бүрэлдэхүүн болох нүүрс нь агаарын хүчилтөрөгчтэй нэгдсэнээр 2,7 кг нүүрстөрөгчийн давхар ислийг үүсгэнэ. Нүүрстөрөгчийн давхар исэл нь манай дэлхийн цаг уурын дулаарлын гол хүчин зүйл билээ. U итгэлцүүрийн 1,0 W/(m2K) ын утга нь дотор өрөөний хэмийг 20°C байлгахын тулд жилд 1м2 гадна хананд 10 л халаалтын тос шаардагдана. (1). Хүснэгтэд төрөл бүрийн ханын төрлүүдийг U итгэлцүүр, харгалзах халаалтын тосны хэрэглээ болон хорт хийн ялгарлыг харьцуулсан:
Төрөл бүрийн U итгэлцүүрүүдэд харгалзах CO2-ын ялгарал (2) | ||||
---|---|---|---|---|
U-итгэлцүүр W/(m2K) | Шавардлага орсон ханын зузаан см-ээр | Гадна ханын бүтэц | 1 м2 ханын жилийн халаалтын тосны хэрэглээ | CO2- 1м2 ханын жилийн ялгарал |
1,25 1,09 0,57 0,56 |
40 40 40 40 |
Хуучин ханын төрлүүд Шохойн чулуун нүхтэй блокууд KSL 1,4 Хөнгөн бетон-хөндий нүхтэй блок HBL 25 Энгийн зуурмаг бүхий нүхтэй тоосго Хийт бетон – блок GP 4 |
13,5 l 10,9 l 5,7 l 5,6 l |
36,5 kg 29,4 kg 15,4 kg 15,1 kg |
0,51 0,45 0,40 0,36 0,30 0,17 0,13 0,10 |
40 40 40 40 32,5 33,7 40 46,2 |
Шинэ үеийн бүтээцүүд Нүхтэй тоосго, Сүвэрхэг бетон блок эсвэл Уушгин чулуун бүтэн блок λ 0,21 W/(mK) дээрхтэй адил, гэхдээ λ 0,18 W/(mK) дээрхтэй адил, гэхдээ λ 0,16 W/(mK) дээрхтэй адил, гэхдээ λ 0,14 W/(mK) 17,5 cm Элс Шохойн блок + 12 cm EPS 31er-Изораст гадна ханын блок 37er-Изораст зузаан ханын блок 43er-Изораст супер зузаан ханын блок |
5,1 l 4,5 l 4,0 l 3,6 l 3,0 l 1,7 l 1,3 l 1,0 l |
12,2 kg 10,8 kg 9,7 kg 8,1 kg 4,6 kg 3,5 kg 2,7 kg |
Тасалгааны уур амьсгалд дулаан тусгаарлагчийн ач холбогдол
Өвлийн улиралд эрүүл, дулаан, тохилог орчин бүрдүүлэхэд дулаан тусгаарлагчийн зэрэг буюу U итгэлцүүр голлох үүрэг гүйцэтгэнэ: Хэрвээ гадна ханын дотор талын гадаргуун хэм нь тасалгааны агаарын хэмээс 3°C-ын зөрүүтэй байх юм бол хэтэрхий их агаарын урсгал (мөн тоосны хуй үүсэх) үүсч тэр нь бидний ярьдгаар “жиндэх" мэдрэмжийг төрүүлдэг байна. Энэхүү “хүлээлгийн заалны орчин" нь орой өөрийн гэртээ мэдэрдэг тохилог орчныг бий болгохгүй. Зарим аягүй нөхцөл байдал нь үе мөчний үрэвсэл мэтийн өвчлөлийг үүсгэх эрүүл мэндийн хор хохиролын шалтгаан болж болно. Изорастын хувьд гадна агаарын хэм -15°C үед 31-ийн гадна ханын блокоор барьсан ханын дотор гадаргуун хэм, тасалгааны агаарын хэм хоорондын зөрүү нь 0,9°C байна. Изораст зузаан ханын блокын хувьд уг зөрүү нь 0,7°C, Изораст супер зузаан ханын блокын хувьд бүр зөвхөн 0,5°C байна.
Зун цагт дулаан тусгаарлалтын ач холбогдол
Зун цагт ханын гадна гадаргуун хэм нь 70°C хүрч болно. Энэхүү өндөр хэмд ч Изораст зузаан ханануудад маш бага хэмжээний дулаан дамжуулалт үүсдэг: ханын дотор гадаргын хэм нь зөвхөн 0,8°C-аар нэмэгдсэн байна. Изораст барилгууд зуны улиралд ч тааламжтай сэрүүн байж чаддаг.
Дулаан тусгаарлалт ба Энергийн зардал
Экспертүүдийн урьдчилсан таамаглалаар энергийн эх үүсвэриийн түүхий эдийн нөөц нь өнөөгийн хэрэглээний огцом өсөлтөөс харахад хэдхэн жилийн дараа шавхагдах болно. Энергээс татгалзах боломжгүй тул зах зээлийн зарчмаар хомсдол ахиснаар үнэ огцом өснө.
Ирээдүйн халаалтын зардлын өсөлтийг жилд 5% байна гэж урьдчилан таамаглалыг хажуугийн графикт дүрслэн үзүүлэв: U=0,5 W/(m2K) итгэлцүүр бүхий 300 м2 талбайтай гадна ханын жилийн дулааны төлбөрт 1110 евро гарах тооцоо байгаа бол U=0,5 W/(m2K) итгэлцүүр бүхий (Изораст супер зузаан хана) хананд жилдээ 220 евро гарах тооцоо гарч байна. 2030 онд тэр зөрүү нь бүр их нэмэгдэхээр байна: U=0,5 тай хананы хувьд 1.800 еврогийн төлбөр гарах бол U=0,10 тай ханын хувьд 360 евро гарна.
Тайлбар: энэхүү хүснэгтийн өгөгдлүүд нь 1995 оны халаалтын тосны литр тутмын дундаж үнэ болох 0,22 еврод суурилсан болно. Жилийн 5%-ийн өсөлт нь бодитой бөгөөд сүүлийн 10 жилийн татварын бодит дүнд тулгуурласан болно. (3). Энэ судалгааны дүнд бусад нарийн тооцоолол болон бусад татваруудыг тооцоогүй болно. Бусад эрх зүйн шалтгаануудын улмаас энэхүү хүснэгт нь зөвхөн урьдчилан таамаглалыг үзүүлж байгаа бөгөөд нарийвчилсан тооцоололд зориулагдаагүй болно.